ЭМЯ: Улаанбаатарт 729, орон нутагт 56 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 729, орон нутагт 56 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 785 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 55,852 болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдвар нь: 

  • Улаанбаатар хотод- 729
  • Хөдөө орон нутагт-56  тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 75 хүн эдгэрснээр халдвар авч эдгэрсэн нийт хүний тоо 48,749 болов. Мөн хугацаанд ДӨРВӨН иргэн энджээ.

ВИДЕО: