Нийслэлд 18-аас дээш насны иргэдийн 99 хувь нь эхний тундаа хамрагдаад байна

Нийслэлд 18-аас дээш насны иргэдийн 99 хувь нь эхний тундаа хамрагдаад байна

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 82,017 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэсэн байна. Ингэснээр дархлаажуулалтанд  хамрагдсан хүний нийт тоо 1,847,246 болжээ.

Улаанбаатар хотод: 21,044 хүн

Орон нутагт: 60,973 хүн 

Үүнээс 1,025,326 хүн хоёрдугаар тунг хийлгээд байгаа бол энэ нь улсын хэмжээнд вакцинд хамруулах ёстой зорилтод бүлгийн иргэдийн 49.6 хувийг эзэлж байна. Мөн нийслэлийн хувьд 18-аас дээш насны иргэдийн 99 хувь буюу 945,738 хүн вакцинд хамрагдсанаас 677,055 хүн бүрэн тунг хийлгэжээ.

Харин хөдөө, орон нутагт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 901,508 хүн буюу 80.9 хувь нь нэгдүгээр тунг, 348,271 хүн буюу 31.3 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байна.