ЭМЯ: Сүүлийн 24 цагт 769 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 769 хүнээс халдвар илэрч, ТАВАН хүн нас баржээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.05.29/ 11:00 цагт цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт 8700 орчим хүнээс PCR-ын шинжилгээ авахад 769 хүнээс корона вирусийн халдвар илэрчээ. 769 тохиолдлын 768 нь дотоодын халдвар бол эмнэлгийн орчноос нэг тохиолдол илэрсэн байна. Нийт тохиолдлын 681 нь Улбаанбаатар хотоос, үлдсэн 87 нь тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр халдвар авсан хүний тоо нийт 55897, үүнээс Улбаанбаатар хотод 50139, орон нутагт 5758 болжээ. Харин сүүлийн 24 цагт 571 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 49 320 болсон байна. Харамсалтай нь, таван хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 268 болжээ.