Нийслэлийнхний 72.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

Нийслэлийнхний 72.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн вакцинаар нийт 18560 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.4 хувь буюу 946 929  нь эхний тунг, 72.9 хувь буюу 694 872 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 903 564 хүн, хоёрдугаар тунг 412 306 хүн тариулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 850 493 хүн буюу 89.5 хувь, хоёрдугаар тунгаар 1 107 178 хүн буюу 53.6 хувийг дархлаажуулаад байгаа юм.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

  • “Ковид-19”-ийнвакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
  • Дулаанхувцаслах
  • Сүүлийн1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
  • Вакцинжуулалтынцэгт очиж вакцинаа хийлгэх
  • Эмчийнүзлэгт орох
  • Вакцинхийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
  • Халдвархамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцинтарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Даарахгүйбайх, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Вакцинхийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Халдвархамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
  • Халуурах,ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  • Боолтхийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
  • Давтантунгаа товлолт хугацаандаа хийлгэх



Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө