ЭМЯ: Сүүлийн 24 цагт 891 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 891 хүнээс халдвар илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 гаруй сорьцод шинжилгээ хийснээс 891 хүнээс халдвар илэрчээ. Харин халдварын улмаас сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 286 болсон байна.