Манай улс нэг тунгаар тарих “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгов

Манай улс нэг тунгаар тарих “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгов

Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн Пүрэв гарагт/2021.05.27/ болж импортын болон үндэсний үйлдвэрийн эмийн бүртгэл, бүртгэлийн сунгалт, өөрчлөлтийн нийт 100 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ОХУ-ын SARS-CoV-2 вирусийн эсрэг “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгохоор болжээ.

Түүнчлэн элэгний Д вирусийн эсрэг “Bulevirtide (Hepcludex)” эмийг өнчин эмийн жагсаалтад оруулах асуудлыг дэмжжээ. Ингэснээр манай улсад уг эмийг бүртгэхгүйгээр яаралтай оруулж ирж, эмчилгээнд хэрэглэх боломж бүрдсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай байгаа ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмэнд импортын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.