Увс аймагт тогтоосон хөл хориог зургаадугаар сарын 03 хүртэл сунгажээ

Увс аймагт тогтоосон хөл хориог зургаадугаар сарын 03 хүртэл сунгажээ

Увс аймгийн хэмжээнд тогтоосон хөл хориог сунгажээ. Тодруулбал, тус аймгийн хэмжээнд  цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор зургаадугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Увс аймгийн засаг даргын захирамж