ЭМЯ: Улаанбаатарт 829, орон нутагт 98 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 829, орон нутагт 98 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6026 гаруй хүнээс PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 927 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 58,439 болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлыг дотор нь задлавал

  • Улаанбаатар-829
  • Хөдөө орон нутагт-98 байна.

Сүүлийн 24 цагт 682 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 50,436 боллоо. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас дөрвөн хүн эндлээ. Тодруулбал, 57 настай эмэгтэй, 44 настай эмэгтэй, 79 настай эмэгтэй, 76 настай эмэгтэй нар коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 276 болж байна. Талийгаачдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор халдварын улмаас 4,475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн- 2,393
  • Хүндэвтэр- 1,534
  • Хүнд- 436
  • Маш хүнд -112 хүн байна. 

ҮЗЭХ: