ЭМЯ: Улаанбаатарт 681, орон нутагт 109 хүнээс халдвар илэрч, долоон хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 681, орон нутагт 109 хүнээс халдвар илэрч, долоон хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 8618 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 790 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 59,229 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын

  • 681 нь Улаанбаатар хотод
  • 109 нь Орон нутагт байна.

Мөн хугацаанд 327 хүн эдгэрч, нийт эдгэрчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 50,763 болов. Одоо 4,580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн-2,403
  • Хүндэвтэр -1,613
  • Хүнд - 448
  • Маш хүнд-116 хүн байна.

Харин хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3,580 хүн байна. Мөн хугацаанд долоо иргэн нас баржээ. Тодруулбал, 75 настай эмэгтэй, 68 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 83 настай эмэгтэй, 59 настай эрэгтэй, 85 настай эмэгтэй халдварын улмаас энджээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.  

ҮЗЭХ: