ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийнэ

ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийнэ

Өчигдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан билээ. 
 
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шийдвэрийг танилцуулж эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулахын тулд дараах асуудлыг шийдвэрлэсэн гэдгээ хэлсэн юм. 
 
Үүнд:
 
1. ЭХЭМҮТ-ийн тасаг нэгжүүдийн бүрэн их засварын ажлыг 2022 онд хийж гүйцэтгэх. 
2. ЭХЭМҮТ-ийн Поликлиникийн өргөтгөл + Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг 2022 онд барьж ашиглалтанд оруулахаар болж холбогдох тооцоо судалгааг хийж дуусган, зураг төсвийг батлуулан, 2022 оны төсөвт суулгахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нарт даалгалаа.
 
Мөн тус төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд Франц улсад үйлдвэрлэсэн Renault үйлдвэрийн суудлын автомашин, хүчилтөрөгчийн баллон, хувийн хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгсөн байна.