Вакцины бүрэн тунд хамрагдсан 3876 иргэн халдвар аваад байна

Вакцины бүрэн тунд хамрагдсан 3876 иргэн халдвар аваад байна

Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авчээ. Тодруулбал, хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн коронавирусийн халдвар авсан байна.

Үүний 974 тохиолдол нь вакцины хос тундаа хамрагдаад 14 хоносон иргэд байсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Эдгээр иргэн хаанаас халдвар авсан, насны ангиллын хувьд ямар байгаа, хэр зэрэг хүндрэл өгч байгаа талаарх судалгааг гаргахыг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.