УОК 17.00 цагт мэдээлэл хийнэ

УОК 17.00 цагт мэдээлэл хийнэ

УОК цаг үеийн асуудлаар 17.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын шуурхай штабт ажиллаж, хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн. Тодруулбал,

  1. Вакцинжуулалт удаашралтай байгаа аймгуудад чиглэл өгч, эрчимжүүлэх,
  2. Вакцинд хамрагдаагүй хүмүүс халдварт өртөх нь их байгаа учраас иргэдэд зөв ойлгуулж, мэдээллийг зөв талаас нь өгөхийг дарга нар анхааралдаа авах,
  3. Вакцин хийлгэсэн иргэд яагаад халдвар авч буйг судлах,
  4. Эрсдэлтэй бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг хоёрдугаар тунд хамруулж байгаа учраас цаашдаа хатуу хөл хориог тавихгүй байх талаас нь ажиллах. УОК Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, гаргасан шийдвэрээ 17.00 цагаас танилцуулах төлөвтэй байна.