“Синофарм” вакцины давтан тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь,  “Спутник V” вакцины 0,64 хувь нь халдвар авчээ

“Синофарм” вакцины давтан тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, “Спутник V” вакцины 0,64 хувь нь халдвар авчээ

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Тодруулбал, хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн коронавирусийн халдвар авсан байна. Үүний 974 тохиолдол нь вакцины хос тунд хамрагдаад 14 хоносон иргэн байгаа юм.

Халдвар авсан иргэдийн тоог хийлгэсэн вакцинаар нь ангилбал,

  • “Синофарм” үйлдвэрийн Вероселлвакцины давтан тунтай иргэдийн 0.44 хувь
  • “Спутник Vвакцины давтан тунг хийлгэсэн иргэдийн 0.64 хувь
  • “АстраЗенека”вакцины давтан тунг хийлгэсэн иргэдийн 0.54 хувь
  • “Файзер”-ынвакцины давтан тунг хийлгэсэн иргэдийн 0.6 хувь нь халдвар авчээ.