Нийслэлийн иргэд нэгдүгээр тундаа 100 хувь хамрагдлаа

Нийслэлийн иргэд нэгдүгээр тундаа 100 хувь хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакциний нэгдүгээр тундаа 1128, хоёрдугаар тунд 15,312 иргэн хамрагджээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 953,764 иргэн нэгдүгээр тундаа хамрагдаад байна. 

Харин 81.5 хувь буюу 776,787 иргэн хоёрдугаар тунгаа хийлгээд байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.