“Спутник V” вакцины хоёр дахь тунгийн нийлүүлэлт тун удахгүй хийгдэнэ гэв

“Спутник V” вакцины хоёр дахь тунгийн нийлүүлэлт тун удахгүй хийгдэнэ гэв

Манай улс өнгөрсөн сарын эхээр ОХУ-аас 20 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авсан. Улмаар вакциныг 65-аас дээш настай ахмадуудад хийж эхэлсэн билээ.

Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг хийх 21 хоног аль хэдийн өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор иргэд хоёрдугаар тунг хийлгэх хүсэлтийг ЭМЯ-нд ихээр ирүүлж байгаа аж. Тэгвэл вакцины хоёр дахь тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

“Тэрбээр “Спутник V” вакцины хоёр тунгийн  нийлүүлэлт тун удахгүй ирнэ. Гадаад хэргийн яам болон Монгол Улсын Засгийн газар нийлүүлэгч талтай хэлэлцээ хийж байгаа. Вакцины хоёр тунгийн хоорондох хугацаа 21-90 хоног тул иргэд та бүхэн хүлээцтэй хандаарай” гэв.