ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат, түүний эхнэр Д.Оюунцэцэг нар коронавирусийн халдвар авчээ

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат, түүний эхнэр Д.Оюунцэцэг нар коронавирусийн халдвар авчээ

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ирэх Даваа гарагт дуусна. Энэ хугацаанд нэр дэвшигчид хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзаж байгаа билээ. 

Тэгвэл ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Д.Энхбат болон түүнийг эхнэр Д.Оюунцэцэг нар коронавирусийн халдвар авсан талаар эх сурвалж мэдээлжээ. Тэд өчигдөр /2021.06.04/ Булган аймагт уулзалттай байсан ч тус уулзалтаа цуцалж нийслэлд яаралтай ирж шинжилгээ өгсөн байна.