Д.Энхбат: Вакцин тариулсан байлаа ч халдвар авч байгаа юм байна

Д.Энхбат: Вакцин тариулсан байлаа ч халдвар авч байгаа юм байна

Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Д.Энхбат болон түүнийг эхнэр Д.Оюунцэцэг нар коронавирусийн халдвар авсан талаар бид мэдээлсэн. Тэд өчигдөр /2021.06.04/ Булган аймагт уулзалттай байсан, тус уулзалтаа цуцалж нийслэлд ирж яаралтай шинжилгээ өгсөн байгаа юм.

Тэгвэл энэ талаар нэр дэвшигч Д.Энхбат өөрийн твиттер хуудастаа “Вакцин нэг, хоёр тунг тариулсан байлаа ч халдвар авч байгаа юм байна. Харин хөнгөн тусч өнгөрөх магадлал сайн гэж энд ярилцах ажээ” хэмээжээ.