ЭМЯ: Улаанбаатарт 867, орон нутагт 310 хүнээс халдвар илэрч, хоёр хүн хүн энджээ

ЭМЯ: Улаанбаатарт 867, орон нутагт 310 хүнээс халдвар илэрч, хоёр хүн хүн энджээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагт 6248 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 1177 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 66,443 болж байна. Шинээр батлагдсан 1177 тохиолдол нь бүгд дотоотод бүртгэгджээ. Тодруулбал,

  • Улаанбаатар-867
  • Орон нутаг-310

Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Мөн хугацаанд 300 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 54,081 болов. Одоо халдвар авсан 6253 хүн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,773 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн/63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй/ нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ҮЗЭХ: