ЗӨВЛӨМЖ: COVID-19  халдвараас хүүхдээ хэрхэн хамгаалах вэ

ЗӨВЛӨМЖ: COVID-19  халдвараас хүүхдээ хэрхэн хамгаалах вэ

Манай улсад одоогийн байдлаар Ковид-19-өөр өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр сүүлийн 14 хоногт 0-17 насны 2,661 хүүхэд коронавирусийн халдварт өртжээ. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг өглөө.

  • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Айл хэсэхгүй байх
  • Таваас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
  • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
  • Амны хаалт зүүлгэх
  • Гарыг сайтар савандаж угаах
  • 1-1.5 метрийн зай барих
  • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  • Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх
  • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
  • Сайн унтаж амруулах
  • Зөв хооллох
  • Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  • Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
  • Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах
  • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
  • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
  • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
  • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцахыг зөвлөлөө.