Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг энгийн ханиад хүрч, биеийн дархлаа нь сул байсан уу

Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг энгийн ханиад хүрч, биеийн дархлаа нь сул байсан уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа “нэр дэвшигчдийн мэтгэлцээн байхгүй” сонгууль болж өндөрлөж гэж байна.

Учир нь мэтгэлцээн зохион байгуулдаг, уламжлалтай МҮОНРТ “нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул мэтгэлцээнийг цуцалж байна” гэсэн утгатай мэдэгдлийг сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр цаг тулган хийж, бусад арилжааны телевизүүд мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй болгож орхисон юм. Харин нэр дэвшигч Д.Энхбат “би ямар ч нөхцөлд мэтгэлцэхэд бэлэн байна” гэсэн бол, зарим иргэдийн зүгээс цахимаар явуулахыг шаардсан. Ингээд ямартай ч сонгуулийн сурталчилгааны хугацаа өнгөрөгч шөнө өндөрлөлөө.

-НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ ДАРХЛААЖУУЛАЛТАД ОРОЙТОЖ ХАМРАГДСАН НЬ ХАЛДВАР АВАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэр дэвшигч Д.Энхбатын хариуцлагагүй байдлаас болж тэрээр халдвар авсан байж болзошгүй гэж буй юм. Тодруулбал, “Д.Энхбат болон түүний эхнэр дархлаажуулалтад эрт хамрагдах боломжтой байсан ч, өнгөрөгч тавдугаар сарын эхээр вакцины эхний тунгаа хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй байсан” гэж шүүмжилж байгаа юм. Мөн өчигдөр /2021.06.07/ оройClubhouse-д болсон С.Эрдэнэ, Д.Энхбат нарын оролцсон асуулт, хариултын үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэр дэвшигч Д.Энхбатад хандаж, “Цэвэр таны хариуцлагагүй үйлдлээс болж энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль мэтгэлцээнгүй болж байна” гэж хэлсэн юм. Харин тэрээр “вакцин хийлгэсэн, хийлгээгүй халдвар авна. Вакцин 100 хувь хамгаалж чадахгүй” гэсэн утгатай хариултыг өгч байв.

-Д.ЭНХБАТ, Д.ОЮУНЦЭЦЭГ НАРААС ГАДНА ЭМЧ, ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН ХАЛДВАР АВЧЭЭ-

Нөгөө талдаа “Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг сонгуулийн сурталчилгааны үеэр энгийн ханиад хүрсэн, биеийн дархлаа нь сулавтар байсан байж болзошгүй” гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм. Энэ нь түүнийг халдвар авахад нөлөөлсөн байж магадгүй гэж зарим эх сурвалж үзэж байгаа аж. Учир нь Д.Оюунцэцэгийн бие тийм ч сайн биш байгаа бололтой.

Жич: Бид энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаад байна. Түүнээс хариулт ирвэл бид нэмж нийтлэх болно.

Иймд нэр дэвшигч Д.Энхбат болон түүний гэр бүлийн гишүүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг сонгуулийн сурталчилгааны хугацаанд хариуцах ёстой Улсын II эмнэлгийн эмч болон төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилчид Д.Оюунцэцэгийг уулзалтуудад авч явахыг яагаад зөвшөөрч байв гэсэн асуулт гарч байгаа аж. Мөн зарим эх сурвалжууд, тэдний PCR шинжилгээний хариу “сөрөг” гарч байсан гэж буй юм.

Мөн Д.Энхбат, Д.Оюунцэцэг нарын хамт тусгай хамгаалалтын ажилтан болон эмч, ХҮН-ны сонгуулийн штабаас тэдэнтэй хамт явсан нэр бүхий эмэгтэй ч халдвар авч, тусгаарлагдаад байгаа ажээ. Ямартай ч МҮОНРТ-ийн зүгээс нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг явуулаагүй шалтгаанаа “Д.Энхбат халдвар авсан учир” гэж тайлбарлаж байгаа нь үнэнд хэр нийцэх бол гэсэн асуулт гарч байгаа юм. Учир нь мэтгэлцээнийг цахим хэлбэрээр зохион байгуулах боломж байсан юм. Иймд Д.Энхбатын биеийн байдлаар далимдуулж, мэтгэлцээнийг хойшлуулсан уу гэх хардлага төрж байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

45 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

46 минутын өмнө