Л.Эрдэнэчимэг: “Remdesivir” ковидын тариа ирсэн. Хэрэгтэй хүмүүст нь зориулав

Л.Эрдэнэчимэг: “Remdesivir” ковидын тариа ирсэн. Хэрэгтэй хүмүүст нь зориулав

"Монос" групп коронавирусийн эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирэхээр ОХУ-ын үйлдвэрээс татсан ч ЭМЯ-аас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар импортоор оруулж ирэхийн өмнө хил дээр “гацаад” байгаа талаар тус группийн захирал үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэж байв.

Харин Гаалийн Ерөнхий газраас “гааль дээр эм тариа гацаагүй, харин Моносын гаалийн агуулахад байгаа 500 хайрцаг тариаг худалдаанд гаргахад ЭМЯ-ны зөвшөөрөл хүлээгдэж байгаа” гэсэн тайлбар хэлсэн. Тэгвэл Л.Эрдэнэчимэг өчигдөр/2021.06.07/ өөрийн тветтер хуудаснаа “Remdesivir” тариа орж ирсэн талаар жиргэжээ.

Тэрбээр “Ремдесивир ковидын тариа ирсэн байгаа. Олон хүмүүс олон хоног асууж байсан учраас зар бичлээ. Хэрэгтэй хүмүүст нь зориулав” гэжээ.