МАН-ын дарга У.Хүрэлсүх “халдвар аваагүй” гэв

МАН-ын дарга У.Хүрэлсүх “халдвар аваагүй” гэв

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул өчигдөр болох байсан МҮОНРТ-ийн мэтгэлцээн цуцлагдсан.

Харин энэ талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат нарыг оролцуулсан хэлэлцүүлэг болох үеэр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцоогүй тул, түүнийг “халдвар авсан, мэтгэлцээнээс цугтсан” зэрэг олон таамаглал, хардлагыг бий болгосон юм.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “У.Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг. Нэр дэвшигч У.Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаран болж байна. Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан. Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шнжлгэ өгсөн. Сөрөг гарчээ” хэмээжээ.