ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1460 тохиолдол шинээр илэрч, АРВАН хүн эндэв

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1460 тохиолдол шинээр илэрч, АРВАН хүн эндэв

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн  хугацаанд 10,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1460 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо  70,482 болж байна. Шинээр батлагдсан халдварын тоог нарийвчилбал,

  • Улаанбаатар-955
  • Орон нутагт-505 байна.

Сүүлийн нэг хоногт 412 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт халдвар авч эдгэсэн хүний тоо 55,569 болж байна. Мөн хугацаанд халдвар авч эмчлүүлж байсан арван хүн нас баржээ. Халдвараас шалтгаалсан нас баралт 334 бүртгэгдэв. Талийгаачдын ар гэрт, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.