ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,653 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1622 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын тоо 72,104 болж байна. Шинээр батлагдсан тоог дотор нь задлавал:

  • Улаанбаатар-1100
  • Орон нутагт-491
  • Эмнэлгээс шалтгаалах-1
  • Зөөвөрлөгдсөн-30 тохиолдол бүртгэгдэв. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар-Афганистан чиглэлийн онгоцоор ирсэн 30 иргэнээс халдвар илэрсэн байна.

Шинээр халдвар бүртгэгдсэн аймгууд

Сүүлийн нэг хоногт халдвар авч эмчлүүлж байсан 684 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,253 болж байна. Одоо халдварын улмаас 7498 хүн эмнэлэгт, 7988 хүн гэрийн нөхцөлд тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн - 4,725
  • Хүндэвтэр - 2,012
  • Хүнд - 623
  • Маш хүнд - 138 хүн байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 44-82 насны найман хүн нас баржээ. Тус иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

23 минутын өмнө