Манай улсад коронавируст халдвараар өвчилж буй ГУРВАН хүн тутмын НЭГ нь хүүхэд байна

Манай улсад коронавируст халдвараар өвчилж буй ГУРВАН хүн тутмын НЭГ нь хүүхэд байна

Тавдугаар сарын 8-нд хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш орон нутгийн халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд 19 аймагт нийт 451 тохиолдол бүртгэгдлээ. Энэ мэт орон нутагт бүртгэгдэж буй өвчлөлийн багагүй хувийг хүүхдийн халдвар эзэлж байгаа талаар эмч нар хэлж байна . Тухайлбал, Орхон аймагт өнөөдөр 63 тохиолдол бүртгэгдсэний  33 нь хүүхэд байжээ.

Засгийн газраас ЕБС-ийн хүүхдүүдийн танхимын хичээлийг наймдугаар сарын 15-аас эхлүүлнэ гэж төлөвлөж буй. Нөгөө талаар үүнтэй зэрэгцэн томуу дэгддэг учраас халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Тиймээс ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан баг орон нутагт ажиллаж, арга зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байгаа юм. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Айл хэсэхгүй байх
  • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
  • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
  • Амны хаалт зүүлгэх
  • Гарыг сайтар савандаж угаах
  • 1-1,5 метрийн зай барих
  • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  • Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
  • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
  • Сайн унтаж амруулах

-  3-5 насныхан 10-13 цаг

-  6-12 насныхан 9-12 цаг

-  12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

  • Зөв хооллох

-  Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-  Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-  Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-  Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

-  Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах

  • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
  • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
  • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
  • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ