Өнөөдөр дараах цэгүүдэд  COVID-19 вакцин хийнэ

Өнөөдөр дараах цэгүүдэд  COVID-19 вакцин хийнэ

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-нд явуулын 2, суурин 33 цэгт дархлаажуулалтын 72 багийн 368 эмч, ажилтан ажиллаж, 4,560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд I тунд 727, II тунд 4,898, нийт 5,625 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.7 хувь буюу 960,646 нь I тунд, 87.3 хувь буюу 832,962 нь II тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Уг цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.