Маргаашаас эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна

Маргаашаас эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна

Энэ сарын 16-нд 84 мянган тун, мөн 21-нд дахин 84 мянган тун Pfizer вакцин Монголд ирнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн. 

Тэрбээр “Засгийн газраас 2.5 сая Pfizer вакцин татаж авах гэрээ хэлцэл хийгээд, эхний 100 мянган тунг авсан. Дараагийн 170 орчим мянган тун вакцин зургадугаар сарын 16, 21-нд бууж байгаа нь энэ юм. Засгийн газар АстраЗенека, Pfizer, Синофармын вакциныг нөөцлөөд явж байгаа. Ирэх даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулж эхэлнэ.

Түүнчлэн халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Тиймээс олон улсын стандартын дагуу сайн дурын үндсэн дээр хүүхдүүдээ вакцинд хамруулах нь Засгийн газрын эн тэргүүний ажил болоод байна" гэсэн юм.