ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2188 хүнээс халдвар илэрч, АРВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2188 хүнээс халдвар илэрч, АРВАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын сүүлийн 24 цагийн мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт 10,400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 76,084 болж байна. Шинээр батлагдсан халдвар нь

  • Эмнэлгээс шалтгаалах-7
  • Улаанбаатар-1498 /нийт 65,160/
  • Орон нутагт- 683 /нийт 10,150/

Сүүлийн 24 цагт 496 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвар авч, эдгэрсэн нийт хүний тоо 56,947 болж байна. Одоогоор халдвар авсан 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн гэрийн ажиглалтад 10,211 хүн байна.

Мөн хугацаанд халдвар авсан 10 хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 361 болж байна.

ҮЗЭХ: