ТАНИЛЦ: Монголд хэрэглэгдэж буй түргэвчилсэн оношлуурын үр дүн

ТАНИЛЦ: Монголд хэрэглэгдэж буй түргэвчилсэн оношлуурын үр дүн

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн /2021-04-15/ халдварын батлагдсан тохиолдлын "нэгдүгээр" буюу ойрын хавьтал болсон иргэдэд түргэвчилсэн оношлуур хэрэглэхийг ЭМЯ-наас зөвлөсөн билээ.

Үүний учрыг нэгдүгээрт, ПСР төхөөрөмж буюу вирусийн генийг дээжээс илрүүлэх нь зардал өндөр, хариу гарах хугацаа урт гэж үзсэн. Хоёрдугаарт, "ПСР шинжилгээ авах цэгүүдийн ачаалал нэмэгдэж, төхөөрөмж, оношлуурын хүрэлцээ багассан" хэмээн тайлбарласан юм. Гэр бүлийн нэг гишүүн нь шинж тэмдэг илэрч, ПСР шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд өрхийн бусад гишүүн шинж тэмдгээсээ хамаарч нэг удаагийн түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх шаардлагатай болоод байна. Тиймээс Монгол Улсад хэр зэрэг үр дүнтэй ямар оношлууруудыг худалдаалж байгаатай танилцъя.

ЖИЧ: Дээрх оношлуурыг зөвхөн эмч болон эмнэлгийн байгууллагын мэргэжилтний заавар, зөвлөгөө, тэдний тусламжтай хэрэглэхийг анхааруулж байна. Мөн зөвхөн сэжигтэй тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх юм. 

ЯМАР ОНОШЛУУР ХЭРЭГЛЭХ ВЭ?

ПСР шинжилгээг лабораторт өгөх боломжгүй үед түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхдээ мэдрэг чанар, өвөрмөц чанар гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг нь сайтар уншиж, судлаж авах хэрэгтэй. Уг хоёр шалгуураар оношлуурын хэдэн хувь үнэн хариу гаргахыг мэдэх боломжтой. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид мэдрэг чанар 95 хувиас дээш бол "чанартай оношлуур" гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

МОНГОЛД ЗАРЖ БУЙ ОНОШЛУУРУУД

"Монос"-ын эмийн сангуудаар зарагдаж буй тус оношлуур нь мэдрэг чанар 86.4 хувь, өвөрмөц чанар 98.2 хувь гэсэн үр дүнг үзүүлдэг. Давуу тал нь маш хурдан буюу 15 минутанд хариу гардаг, үнийн хувьд хямд төсөр юм. Хамар, залгиураас арчдас авах аргаар оношилгоо хийдэг байна.

"Монгол эм импекс концерн" компанийн оруулж ирж буй БНСУ-ын "Green Cross" үйлдвэрийн оношлуур нь мэдрэг чанарын хувьд өндөр буюу 98 хувь батлагдсан үр дүнг үзүүлдэг байна. Хамар, залгиурын арчдасаас шинжилгээ авах бөгөөд мөн л 15 минутын дотор хариу гардаг аж.

"Atlas-Link Technology" компанийн үйлдвэрлэсэн оношлуурын хариу 10-20 минутын дотор гардаг.  Сорьцыг  хамар, залгиураас авах бөгөөд мэдрэг чанар 96,7 хувь, өвөрмөц чанар 99,2 хувь үр дүнтэй нь батлагдсан. 

Энэхүү оношлуур нь хамар залгиурын арчдас бус шүлснээс коронавирусийг илрүүлдэг. Шинжилгээний хариу 10-20 минутын дотор гардаг ба мэдрэг чанар 97,4 хувь өвөрмөц чанар 100 хувь үр дүн үзүүлдэг байна. 

Дээрх оношлуурууд нь олдоц ихтэй, үнийн хувьд ч хямд. Коронавирусийн халдвар анх дэлхий нийтээр дэгдэж байх үед түргэвчилсэн оношлуур нь хүний хурууны өндөгнөөс авсан цусны дээжээс илрүүлэг хийдэг байв. Харин одоо богино хугацаанд илүү үр дүнтэй аргаар түргэвчилсэн шинжилгээг авах болсон. 

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ПСР шинжилгээний лабораторын хүртээмж буурч, зардал өссөн тул үүнийг дагаад түргэвчилсэн оношлуурын чанар хурдан хугацаанд өсөж тус бүрдээ мэдрэг чанарын хувьд 95 хувиас дээш үр дүн үзүүлдэг болжээ. Аль эмийн үйлдвэрийн оношлуурыг сонгох нь таны сонголт бөгөөд харин зөв хэрэглэх нь чухал юм.

ЖИЧ: Дээрх оношлуурыг зөвхөн эмч болон эмнэлгийн байгууллагын мэргэжилтний заавар, зөвлөгөө, тэдний тусламжтай хэрэглэхийг анхааруулж байна. Мөн зөвхөн сэжигтэй тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх юм. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

48 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

49 минутын өмнө