ЭМЯ: Улаанбаатарт 1675, хөдөө орон нутагт 711 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1675, хөдөө орон нутагт 711 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт 11,500 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2386 тохиолдол батлагдлаа. Тодруулбал,

  • Улаанбаатар-1675
  • Хөдөө, орон нутагт- 711 тус тус бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан нийт халдварын тоо 80,733 болж байна.

Халдвар шинээр батлагдсан аймгууд

Сүүлийн нэг хоногт 797 хүн эдгэрснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 57,822 болов. Мөн хугацаанд COVID-19 халдварын нэн хүнд хэлбэрээр 11 хүн энджээ. Тодруулбал,

  • 50-59 насны гурван иргэн/2-15 хоног эмчлүүлсэн/
  • 60-69 насны дөрвөн иргэн/4-10 хоног эмчлүүлсэн/
  • 70-79 насны нэг иргэн /5 хоног эмчлүүлж байсан/
  • +80 насны гурван иргэн /13-20 хоног эмчлүүлж байсан/ 

Ингэснээр коронавирусээс шалтгаалсан нас баралт 380 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ҮЗЭХ: