Вакцин хийлгээгүй 22 настай залуу халдварын улмаас нас баржээ

Вакцин хийлгээгүй 22 настай залуу халдварын улмаас нас баржээ

Сүүлийн 24 цагийн дотор 2395 иргэнээс халдвар илэрлээ. Харин халдварын улмаас есөн иргэн нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Эдгээр нас барсан хүмүүсийн дотор вакцин хийлгээгүй байсан 22 настай залуухан хүний биеийн байдал хүндэрч, коронавирус халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан гэдгийг онцлов.

Халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах аргуудын нэг бол вакцинжуулалт. Иймд вакцинжуулалтад хамрагдсанаар коронавирус халдварт өвчнөөр өвдсөн ч хүндрэхгүй гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Эдгээр иргэдийн насны ангилалаар авч үзвэл: