Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй “Арбидол” эм ОХУ-д 17-18 мянган төгрөгөөр зарагдаж байна

Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй “Арбидол” эм ОХУ-д 17-18 мянган төгрөгөөр зарагдаж байна

Манай улс коронавирусийн эмчилгээнд ОХУ-ын “OTCPharm” компанийн “Арбидол” хэмээх эмийг хэрэглэж буй. Гэвч халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр тус эмийн эрэлт ихсэж, эрэлтийг даган үнэ нь өссөнийг олон хүн “шүүмжилж” байна. Тэгвэл үйлдвэрлэгч ОХУ-д “Арбидол” ямар өртгөөр худалдаалагдаж буйг сонирхлоо.

“Ведомости” сайтын мэдээлснээр ОХУ-ын “Эрүүл мэндийн яам “umifenovir”/umifenovir” гэх нэрээр олон улсад худалдаалагддаг/-ийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх түр удирдамжид оруулснаас хойш эрэлт нь нэмэгдэж, үнэ нь тодорхой хэмжээгээр өссөн” байна. 

Одоогийн байдлаар “Арбидол” ОХУ-ын эмийн сангуудаар

  • 100 мг буюу дотроо 20 ширхэгтэй нь  451-470 рубль /18,000-18,700 төгрөг/
  • 200 мг буюу 10 ширхэгтэй нь 450-465 рублийн/17,000-18,000 төгрөг/ үнэтэйгээр худалдаалагдаж байна

Харин Монголын эмийн сангуудад

  • 100мг, 20 ширхэгтэй уг эм 40,000-42,000 төгрөгийн үнэтэй
  • 200 мг, 10 ширхэгтэй нь 30,500-32,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Өөрөөр хэлбэл ОХУ-д зарагдаж буй үнээс 2 дахин өндөр үнээр худалдаалагдаж байна гэсэн үг.

Гэсэн ч импортын эмийн үнэ нэмэгдэхэд  үйлдвэрлэгч компаниудаас гадна татвар,  тээврийн зардал нөлөөлдөг гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Тодруулбал, Арбидолыг Москвагаас Турк, Туркээс Солонгос, Солонгосоос Улаанбаатар гэсэн маршрутаар оруулж ирдэг учир тээврийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө