ЗӨВЛӨГӨӨ: “Вирус устгагч карт”-нд хлорын исэл орсон бөгөөд нүдэнд хүргэж болохгүй, коронавирусээс ОГТ ХАМГААЛАХГҮЙ

ЗӨВЛӨГӨӨ: “Вирус устгагч карт”-нд хлорын исэл орсон бөгөөд нүдэнд хүргэж болохгүй, коронавирусээс ОГТ ХАМГААЛАХГҮЙ

Ойрын өдрүүдэд иргэдийн дунд вирус устгагч карт” хэмээх хүзүүндээ зүүдэг картын асуудал олон нийтийн сүлжээнд гарч байгаа билээ. Тэгвэл уг картыг задалж үзвэл дотор нь  хайрга чулуу байсан гэх бол нөгөө талаас үүнийг хлорын давхар исэл  гэж тайлбарлаж буй хүмүүс ч байгаа аж. Иймд энэхүү мэдээллийн дагуу бид “Вирус устгагч” гэж юу болох, ямар үр дүнтэй бүтээгдэхүүн болох талаар сурвалжиллаа.

- ВИРУС УСТГАГЧ ХҮЗҮҮНИЙ КАРТАНД ХЛОРЫН ДАВХАР ИСЛИЙН НЭГДЭЛ БАЙДАГ-

Энэхүү хүзүүний картыг өмнө нь УИХ-ын хэд, хэдэн гишүүн зүүж явсан харагдаж байсан бөгөөд С.Бямбацогт гишүүн нэгэн хурлын үеэр “Би өнөөдөр амны хаалт зүүгээгүйн учир нь энэхүү вирус устгагчийг зүүсэн” гэж тайлбарлаж байсан удаатай. Тэгвэл ард иргэдийн дунд ч энэхүү картыг коронавирусээс хамгаална гэж найдаж амны наалтаа зүүхгүй явах тохиолдол мэр сэр ажиглагдах болсон. Энэ нь ямар ч баталгаагүйн дээр төөрөгдүүлсэн ойлголт юм.

Харин уг вирус устгагч карт” нь манай эмийн сангуудаар 3 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд маскны дайтай их борлуулалттай байгаа аж.

Зүүлтний доторх үнэндээ хлорын давхар ислийн нэгдэл бөгөөд усанд задарч уусдаг, норгож болдоггүй, цеолитын нэгдэл ариутгалын зориулалттай бүтээгдэхүүн юм байна. Хлорын дигидрид нь вирус бактераас хамгаалах чадвартай, нэг төрлийн чулуулгаас гаргаж авсан бодис аж. Угбүтээгдэхүүнийг гаргасан компанийн тайлбарт дурдсанаар, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд хэрэглэдэг гэсэн ба уутнаас нь гаргаж задалснаас хойш 30 хоног хэрэглэх заалттай ба арьсан дээр биш хувцасны гадуур зүүнэ гэсэн сэрэмжлүүлэгтэй байна.

Вирус устгагч карт

-ВИРУС УСТГАГЧ ХҮЗҮҮНИЙ КАРТ НЬ КОРОНАВИРУСЭЭС ОГТ ХАМГААЛАХГҮЙ-

Дээр дурдсанаар энэ вирус устгагч карт”-ын гол найрлага нь хлорын давхар ислээс бүрддэг бөгөөд энэ нь хамар хоолой уушги гэх мэт амьсгалын замын үрэвсэл үүсгэхээс гадна нүдний ойр орчимд байх хүрэх зэрэг нь тун аюултай гэж гадаадын сайтууд дээр ч дурдсан байна.

Вирус судлаач, дархлаа судлаач доктор Ариан Дэвисон хэлэхдээ, “Энэхүү хүзүүний зүүлт нь бүрэн утгаараа луйвар. Хлорын давхар ислэгийн хатуу гадаргууг ашигладаг тул нүүрний ойролцоо хэрэглэж яасан ч болохгүй" гэжээ.

Мөн АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлаг, “Цар тахлын үед ашиг хонжоо харж пакетласан энгийн ариутгалын бодисыг вирус устгагч нэрээр худалдаалах нь цэвэр залилан” гэж мэдэгдсэн байна. Азийн зарим Вьетнам, Тайланд, Филиппин орнууд үүнийг хууль бус гэж үзэн худалдан борлуулах болон хилээр зөөвөрлөхийг хориглоод  байгаа аж. Гэтэл манай улсад одоо болтол яг мөн чанарыг нь ойлгохгүй буруу ташаа ойлголттой иргэд нэлээн их байгаагаар зогсохгүй өөрийн эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдэж байгаа иргэд их болсон.

Вирус устгагч карт

-ВИРУС УСТГАГЧ ХҮЗҮҮНИЙ КАРТАНД ЗАРЦУУЛСАН МӨНГӨ САЛХИНД ХИЙСЭХТЭЙ АДИЛ-

АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлагаас худалдааны томоохон сайтууд болох “Amazon” “ebay” зэрэгт худалдаалахыг зогсоохыг шаардаж хүсэлтээ хүргүүлжээ. Тэгсэн ч  энэхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар өөр зураг, нэрээр /Жишээ нь: “Air fresher”, “Air Doctor”  үйлдвэрлэн эхэлсэн учраас бүрэн хянаж чадахгүй байгаагаа хэлсэн бол Японы нэгэн сайт дээр дурдсанаар, “Та энэхүү бүтээгдэхүүнийг хамгийн сайн гэснийг 12 доллар  хавьцаа худалдаж авах бөгөөд үүнд зарцуулсан мөнгө тань зүгээр л салхинд хийсэхтэй адил” юм гэсэн байна. Мөн үүнд найдаж халдвар хамгаалалтын дэглэмээ алдаж ариун цэврээ муу сахиснаар Ковид-19 тусах магадлал нэмэгдсээр байна гэжээ. Японоос гаралтай энэхүү бүтээгдэхүүн нь вирусээс хамгаалж чадах эсэх баталгаагүй мэдэгдэл хийсэн ч Хонконг болон зарим улсуудын дэлгүүрүүдэд өргөнөөр худалдаалагдсан хэвээр байгаа аж. Иймд ард иргэд “Вирус устгагч” хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авч, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалжуудыг ЭНД, ЭНД, ЭНД тус, тус дарж үзнэ үү. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө