“Арбидол” эмийг үйлдвэрлэсэн улсаас хамааран 36 мянган төгрөгөөс давуулахгүй байхаар тогтоов

“Арбидол” эмийг үйлдвэрлэсэн улсаас хамааран 36 мянган төгрөгөөс давуулахгүй байхаар тогтоов

Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас танилцууллаа.

Монгол Улсад коронавирусийн халдварын үед уух гурван нэр төрлийн вирусийн эсрэг эм худалдаалагдаж байна. Эдгээр эмийн үнийг судалж, ААН бүртэй нэг бүрчлэн уулзсаны эцэст эмийн үнийн дээд хязгаарыг тогтоожээ.

Тодруулбал, “Арбидол” эмийг үйлдвэрлэсэн улсаас нь хамааран 36.000 төгрөгөөс давуулахгүй байхаар тогтоожээ. Тодруулбал:

  • ОХУ-д үйлдвэрлэсэн “Арбидол” эмийн жижиглэнгийн үнэ 36000 төгрөг, бөөний үнэ 27720 мянган төгрөг.
  • Украинд улсад “Арбивир” эмийн жижиглэнгийн үнэ  21500 төгрөг
  • БНХАУ-аас импортолдог “Арбидол” эмийн жижиглэнгийн үнэ 15000 төгрөг, бөөний үнэ 19500 төгрөг болгон хязгаарлажээ.

Хэрвээ дээд үнийг зөрчвөл тухайн эм худалдах байгууллагын тусгай зөвшөөрлийг нь цуцална. Үүний хяналт дээр ШӨХТГ-аас хяналт тавих бөгөөд хэрэглэгчид гомдлоо мэдүүлэх боломжтой.