УОК: Сүүлийн нэг хоногт дотоодын халдвар 2231-ээр нэмэгдэж, 12 хүн нас барлаа

УОК: Сүүлийн нэг хоногт дотоодын халдвар 2231-ээр нэмэгдэж, 12 хүн нас барлаа

УОК-оос коронавируст халдварын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

Сүүлийн нэг хоногт 11,765 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавируст халдварын 2231 тохиолдол батлагдаа. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 98,050 болж байна. Шинээр батлагдсан халдварын тохиолдлын:

  • 1289 нь Улаанбаатарт
  • 934 нь Орон нутагт
  • 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Сүүлийн 24 цагт шинээр халдвар илэрсэн аймгуудын мэдээлэл. ЭМЯ

Мөн хугацаанд эмнэлгээс 585, гэрийн тусгаарлалтаас 301 хүн эдгэрч гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 64,354 болов. Одоо халдварын улмаас 12,415 хүн эмнэлэгт, гэрийн хяналтад 20,795 хүн байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 12 хүн энджээ. Тодруулбал

  • 51-60 насны-2 /7-14 хоног эмчлүүлж байсан/
  • 61-70 насны-3 /2-11 хоног эмчлүүлж байсан/
  • 71-80 насны-4 /8-22 хоног эмчлүүлж байсан/
  • 80+ насны 3 /4-14 хоног эмчлүүлж байсан/. Тус иргэд нь коронавируст халддварын нэн хүнд хэлбэрээр энджээ. Талийгаачдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

ҮЗЭХ: