Наадмын 10 тэрбум төгрөгөөс “Хаадын хаад” жүжигт зарцуулахыг оронд 625 ширхэг амьсгалын аппарат авсан дээр

Наадмын 10 тэрбум төгрөгөөс “Хаадын хаад” жүжигт зарцуулахыг оронд 625 ширхэг амьсгалын аппарат авсан дээр

Өчигдөр /2021.06.22/ болсон Улсын баяр наадам зохион байгуулах комиссын хурлаар “энэ жил наадам хийх эсэх” талаар тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм. Улмаар өнөөдөр хуралдах Засгийн газрын хурлаар “асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон” талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Харин энэ жилийн Улсын баяр наадмын төсөв 10 тэрбум төгрөг. Тус мөнгөний 100 сая төгрөгөөр нь “Ардын хувьсгалын 100 жилийн дуу”, 250 саяаар нь Түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээнэ, 500 саяаар нь Бүх ард түмний урлагийн наадам, 100 саяаар нь Утга зохиолын шилдэг бүтээл туурвина, мөн 100 сая төгрөгөөр нь “Зуун жил-Зуун бүтээн байгуулалт” телевизийн цувралт контент, 200 сая төгрөгөөр нь “Хаадын хаад” жүжиг тоглох зэрэг ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулна гэж буй.

Харин ихэнх иргэд тус мөнгөөр коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байгаа иргэдэд зориулж “амьсгалын аппарат” авахыг шаардаж байгаа билээ. Тэгвэл амьсгалын аппарат нэг ширхэг нь 16-48 сая төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд 10 тэрбум төгрөөр 625 ширхэг аппарат авах боломжтой талаар эх сурвалжид дурджээ.