12-оос дээш насны хүүхдүүдийг энэ сарын 28-аас “Pfizer” вакцинд хамруулна

12-оос дээш насны хүүхдүүдийг энэ сарын 28-аас “Pfizer” вакцинд хамруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр ирэх Даваа гарагаас буюу зургадугаар сарын 28-аас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр гаргасныг ЭМЯ танилцуулжээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ “Pfizer” вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн Даваа гарагт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэв.