Иргэний үнэмлэхний ард байх QR кодыг уншуулж “Вакцины гэрчилгээ”-г мэдэх боломжтой

Иргэний үнэмлэхний ард байх QR кодыг уншуулж “Вакцины гэрчилгээ”-г мэдэх боломжтой

Улсын онцгой комиссын Шуурхай штабын “Мэдээлэл технологийн баг”-ийн гишүүн Т.Уламбаатар, “E-Mongolia”-аас авах боломжтой дархлаажуулалтын гэрчилгээ болон иргэний үнэмлэхний ард байгаа QR кодыг тус аппликейшнаар уншуулахад тухайн иргэнийг дархлаажуулалтад хэдэн тунгаар хамрагдсан талаарх мэдээллийг авах боломжтой. Дархлаажуулалтын гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үедээ иргэний үнэмлэхээ ашиглахад хангалттай гэсэн үг. Мөн аль нэг товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэх зөвшөөрөл авахдаа иргэний үнэмлэхний QR кодоо уншуулахад хангалттай" гэж мэдэгдлээ.

Тодруулбал, “E-Mongolia”  төслийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг таних  “COVID-19 QR Verify” аппликейшныг нэвтрүүлээд байгаа юм.