Японы тусламжаар санхүүжүүлж буй 85 мянган тун “Файзер” вакцин Монголд ирлээ

Японы тусламжаар санхүүжүүлж буй 85 мянган тун “Файзер” вакцин Монголд ирлээ

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер-Comirnaty вакцины 2 дахь ээлжийн 85,410 тунг өчигдөр /2021.06.23/ хүлээн авчээ.

Эхний ээлжийн 84,240 тун энэ сарын 16-нд ирсэн бол уг вакцины үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэхээр төлөвлөж байгаа аж.

Тус 2.5 сая тун вакциныг  “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байгаа юм.