ЭМЯ: Дотоодод 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

ЭМЯ: Дотоодод 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 2366 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 102,629 болж байна. Шинээр батлагдсан халдварын тоог нь дотор нь задлавал: 

  • Улаанбаатарт-1482/нийт 82,632/
  • Орон нутагт-879/нийт 19,199/
  • Эмнэлгээс шалтгаалах-5 /нийт-207/ тус тус бүртгэгдэв.

Сүүлийн 24 цагт 1059 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвар авсан 19,188 хүн эдгэрээд байна. Мөн хугацаанд 13 хүн халдварын улмаас энджээ. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 482 болж байна.

ҮЗЭХ: