С.Энхболд: Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй

С.Энхболд: Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлж болох талаар асуухад

ЭМЯ-ны сайд С.Энхболд "Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй байгаа. Харин хувийн хэвшлийн байгууллагууд төлбөртэй авч байна.  PCR шинжилгээ авахад  маш их зардал гардаг. Зардлыг Засгийн газар хариуцдаг. Өдөрт дунджаар 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийж байна. Шинжилгээ, хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд өдөр бүр 500 сая төгрөгийн зардал гарч байгаа” гэв.