ЭМЯ: Дотоодод 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

ЭМЯ: Дотоодод 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт 12,559 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 2271 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 104,900 болж байна. Шинээр батлагдсан халдвар нь 

  • Улаанбаатар-1231
  • Хөдөө орон нутаг-1040

Сүүлийн нэг хоногт 977 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн нийт хүний тоо 67,579 болж байна. Мөн хугацаанд  11 хүн эндэж, коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 493 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

ҮЗЭХ: