Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлгийн даргыг барьж авч, зодох шахсан тохиолдол ч гарч байна

Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлгийн даргыг барьж авч, зодох шахсан тохиолдол ч гарч байна

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн мэдээллийн үеэр,"Өрхийн эмч нар руу иргэд уурлаж, харааж зүхэх асуудал их байгааг хэлж байна. Тиймээс иргэд бухимдлаар бус эв зүйгээр асуудлыг шийдэх боломж бийг хэлье. Үгийн сайнаар хүнийг илүү эрч хүчтэй ажиллах боломжийг олгодог. Өчигдөр өрхийн эмнэлгийн даргыг барьж авч зодонгоо алдсан тохиолдол ч гарсан байна. 

Ойрын хавьтал болсон хүнийг зургаа дахь хоног дээр шинжилгээ авдаг. Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаж байх нь зүйтэй. Ойрын хавьтал болсон даруйдаа шинжилгээ өгөх шаардлагагүй. Иргэдийн дунд ханиад хүрээд халуураад хэвтдэг шиг халуурангуут амбулаторийг дуудаж байгаа тохиолдол их байна. Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвараар өвдөх нь их байгааг төрөх эмнэлгийн эмч хэлсэн. Мөн ''эмч нар иргэдийнхээ төлөө хичээн ажиллаж байна, тэдэнд баярлалаа гэдэг үгийг хэлцгээе" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: