УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:  ПСР шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: ПСР шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой

ЭМЯ-ны ээлжит асуулт хариултын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "Даатгуулсан хүн санхүүгийн дарамтгүй эмчилгээ хийж чадах тогтолцоог бид хийсэн. КОВИД-19 туссан хүмүүсийн хүнд хөнгөний байдлаас шалтгаалж зардлыг даатгалаар худалдаж авч байна. Маш хүнд хүний эмчилгээний долоо хоногийн зардал 7 саяд хүрсэн. Хөнгөн хүний эмчилгээ хэзээ ч найман сая байхгүй.

Гэрээр эмчлүүлж байгаа хүний эмчлүүлж байгаа зардал нь 160 мянган төгрөг гэж заасан. Даатгалын шинэчлэлийн онцлог нь хүний эмчилгээнд гарсан өртгийг бодитоор тооцож эмнэлгийн ажилчдын цалинг тооцдог болсон. PCR шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой. Өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 300 сая төгрөг зарцуулж байна" гэв.

Бичлэг үзэх: