Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ

Өнөөдөр /2021.06.27/ Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй ба маргаашнаас хэвийн үргэжилнэ гэж  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Нийслэлийн хэмжээнд одоогоор:

  • Нэгдүгээр тунд 844
  • Хоёрдугаар тунд 807, нийт 1651 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 103.1 хувь буюу 982,894 нь нэгдүгээр тунд, 91.1 хувь буюу 868,360 нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.Мөн нийт 1646 жирэмсэн эх, 16-17 насны 10691 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины нэгдүгээр тунг хийлгээд байна. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах утас