ЭМЯ: Маргаашнаас 12-15 насны хүүхдүүд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдана

ЭМЯ: Маргаашнаас 12-15 насны хүүхдүүд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдана

Энэ зургадугаар сарын 28-наас /2021.06.28/ 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан ба энэ дагуу маргаашнаас сайн дурын үндсэн дээр 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлэх аж.