Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх шийдвэр хараахан гараагүй

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх шийдвэр хараахан гараагүй

Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх боломжтой бүх арга хэмжээг авах тухай тус салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлтэй холбогдож уулзалт зохион байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд "Эрүүл мэндийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэхээр боллоо" гэсэн худал ташаа мэдээлэл цацагдсан.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хэмжээг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалинг авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна.Монгол улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна" гэсэн юм.