"Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн орны багтаамж дүүрсэн"

"Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн орны багтаамж дүүрсэн"

Өнөөдөр эрүүл мэндийн яамны ээлжит 11 цагийн мэдээллээр нийслэлийн хэмжээнд эмнэлгийн орны багтаамж дүүрсэн тул хөнгөн хэлбэрээр коронавирусийн халдвар туссан иргэдийг заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ гэж зүтгэхгүй байхыг анхаарууллаа. Одоогоор эмнэлгийн ачаалал оргил үедээ хүрээд байгаа бөгөөд зарим иргэн эмнэлгийн коридорт эмчлүүлж байгаа талаар мэдээллээ.

Мөн сүүлийн долоон хоногт гэхэд 16 мянган тохиолдол батлагдсан байна. Энэ нь одоогоор нийт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 50 гаруй хувь байна гэж үзжээ. Иймд ард иргэд гадуур явахдаа маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг санууллаа. 

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө