ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1811 хүнээс коронавирус илэрч,  15 хүн эндэв

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1811 хүнээс коронавирус илэрч, 15 хүн эндэв

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт 1811 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо 111,505 болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдвар нь:

  • Улаанбаатар-983
  • Эмнэлгээс шалтгаалах-5
  • Орон нутагт-823 тохиолдол тус тус бүртгэгдэв. 

Сүүлийн 24 цагт 834  хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 70792 болов. Халдвар авсан 14189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр иргэний биеийн байдлыг дүгнэвэл:

  • Хөнгөн - 9463
  • Хүндэвтэр - 3365
  • Хүнд - 1097
  • Маш хүнд - 264 хүн байна.

Мөн хугацаанд халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 15 хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралтын тоо  533 болов. 

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө