Өвөрхангай аймаг наадмаа цуцалж, төсвийг нь коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов

Өвөрхангай аймаг наадмаа цуцалж, төсвийг нь коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.06.28/ хуралдаж цар тахлын нөхцөл байдал болон баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэн эсэх асуудлыг хэлэлцжээ.

Хуралд оролцсон тус аймгийн Онцгой комиссын гишүүдийн дийлэнх нь аймаг, сумын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй гэдэгт санал нэгдэж, шийдвэрээ гаргасан байна. Харин наадам тэмдэглэхээр тусгасан байсан зардлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг нэмэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуулах аж. Тус аймагт гуравдугаар сарын 22-ноос хойш 81 голомт үүссэнээс 60 нь идэвхтэй хэвээр байна.

 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө